ХАМГИЙН ХҮНД ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕ АРД ХОЦОРСОН НЬ ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАТЛАГДАЖ БАЙНА.
Өнөөгийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн хамгийн хүнд үе бидний ард хоцорсон ( worst is over, bottomed out) гэж 2022 оны 11 сарын 18нд байр суурь Эдийн засагч би илэрхийлсэн билээ.
Эдийн засгийн шинэ тоон үзүүлэлтүүд миний байр суурыг тодорхой хэмжээнд баталж байна гэж харж байна.
Үндэсний Статистикийн Газар мэдээлснээр 2022 оны 3р улирлын эдийн засгийн өсөлт 3.7% хүрчээ, эдийн засагчдын хүлээлтээс хамаагүй өндөр.

ДНБ-ийн 2022 оны эхний 9 сард 3.7 хувиар өссөний- 1.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар,
- -2.3 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар,
- 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар,
- 2.4 нэгж хувийг үйлчилгээний салбар,
- 1.7 нэгж хувийг татвар бүрдүүлсэн байна.
Үүнд Орос аялал жуулчлал нөлөөлсөн байж болох юм гэж би бодож байна, доор үүний талаар жоохон мэдээлэл хавсаргалаа.
Харин Инфляц сүүлийн 3 сар саарч байснаа 10сард буцаад өссөн таагүй мэдээ байна. 6 сард инфляц 16% байсан бол 9 сард 13.8% болсноо 10сард буцаад 14.5% боллоо.
БНХАУ ковидын хатуу дэглэм суларч хилийн гацаа суларч нүүрсний экспорт сэргэж, Эрдэнэс Таван Толгой засаглал сайжруулах явц нь хамгийн сайн мэдээ хэвээр байна.
Нүүрсний экспорт сэргэлт үргэлжилж байна. Сүүлийн долоо хоногуудад багахан хэлбэлзэлтэй ч гэсэн долоо хоногт ойролцоо сая тoнн нүүрс гарч байна.
Уул уурхайн яамны мэдээллээр 2022.11.4-11.10 долоо хоногт 6,126 машин, 1,549 чингэлэгээр нийт 893,800 тн нүүрс гаргажээ. Оны эхнээс 24.38сая тн нүүрс экспортолсон нь өмнөх оны үеэс 71% өсөлттэй аж. Нүүрсний экспортын төлөвлөгөө 135% гүйцэтгэлтэй байна.
Үүнд Эрдэнэс Таван Толгой компани 9.01- 11.21-ны байдлаар 3.3сая₮ нүүр ачжээ, үүнд бүтэн 11сарын эхний 21 хоногт 1.6сая тонн ачсан байна.
Урд нь тус компани Засгийн газрын 500сая$ даалгавар биелүүлэхийн тулд өдөрт хамгийн багадаа 85.000тн, сард 2.5сая тн гаргах хэрэгтэй юм байна гэж байсан. Одоогоор ойролцоо сард ~1сая тонн гаргаж байгаа гэж харагдаж байна.
БНХАУ-д экспортолсон 7.55 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүний 54% буюу 4 тэрбум ам долларыг чулуун нүүрс эзэлж байгаа. 2022 оны 9 сарын эцсээр нүүрсний хилийн дундаж үнэ 149 ам.доллар байсан гэж Үндэсний Статистикийн Газар мэдээлжээ
Монгол Улсын батлагдсан нэгдсэн төсвийн төсөлд 2023 онд нүүрсний экспорт 36.5 сая, зэсийн баяжмалын экспорт төсөөлөөд байна. Үүнд Монголбанк нь нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144 ам.доллар байхаар тусгажээ.
Харин алт олборлолт, Оюу толгой экспорт тогтвортой хэвээр байна. 2022.11.10ны байдлаар 1.217сая тн зэсийн баяжмал гаргаж, мөн 11.10-ны байдлаар Төв банк 18.25тн алт худалдаж авав.
Гол эрсдэлүүд гэвэл дотоод талаасаа: өндөр инфляц, хатуу мөнгөний бодлого, зээлийн олдоц хомс, харин гадаад талдаа ам.долларын ханшийн өсөлт , гадаад таагүй орчин , гадаад өр гэж үзэж байна.
АНУ-д инфляц өндөр байгаа тул АНУ холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо дараалан хатууруулж 4%-д хүргэсэн байгаа. Инфляц дорвитой буухгүй байгаа тул холбооны нөөцийн сангийн хатуу бодлого арай алгуурхан болох байх гэхдээ л үргэлжилнэ гэж бодож байна. Буюу ам.доллар дэлхий бусад бүх мөнгөний эсрэг чангарах нь үргэлжлүүлнэ ээ.
Миний харьцуулаад байгаа Японы иен 100иенээс 140иен хүртэл буюу 28% суларсан хэвээрээ байгаа. инфляц 3.6% байна гэдэг бодит сулрал ~ 24 % гэсэн үг юм.
Саяхан хүртэл safe haven гэж үздэг Японы иений хажууд frontier, commodity market –ын төлөөлөл Монгол төгрөг ам.долларын эсрэг ханш 2022 онy 2-р сараас эхлээд 18% суларсан байна. Гэхдээ инфляц 14.5% байна гэдэг бодит сулрал ~ 3 % гэсэн үг юм.
Өнөөдрийн байдлаар найман шарга дээр ам.доллар 3437 төгрөгөөр зарж байгаа юм байна.
Бас нэг таагүй мэдээ гэвэл долларжилт өндөр байгаа бололтой. Валютын хадгаламж оны эхний 10 сарын байдлаар өмнө адил үеэсээ 15% өсөж 4.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна.
Харин гадаад валютын нөөц 7сараас хойш 2.8 тэрбум ам.доллар хавьцаа тогтворжсон харагдаж байна.
9 сарын сүүлээр төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар байна. Гол нөлөө нь автомашины импорт нэмэгдсэн, /500сая ам.долларын автомашин импортолсон, нийт хэрэглээний импорт 20% өсөөд 2 тэрбум ам доллар хүрчээ, нефтийн бүтээгдэхүүн импорт 62% өсөж 1.2 тэрбум ам.доллар хүрчээ, нийт импорт 8.5тэрбум ам доллар хүрчээ./
Хамгийн чухал гадаад өр гэвэл Монголбанкны, БНХАУ-ын Ардын банктай 1.8 тэрбум ам.долларын swap гэрээ гэж үзэж байна. Үүний талаар Төв банкнаас тодорхой мэдээлэл бас олж харсангүй.
Хамгийн ойр засгийн газрын гадаад өр гэвэл 2022 чингис бондоос 133сая$ хасалт хийх нь хүлээгдэж байна гэж Сангийн яамны төлөөлөл хэлсэн боловч уг төлбөр талаар мэдээлэл харагдсангүй. Мөн Засгийн газрын 2023. 5сарын 531сая$ бонд хугацаа дуусна. Нийт 2023 онд бондын эргэн төлөлт 1.3 тэрбум доллар байгаа гэж Bloomberg TV Mongolia мэдээлсэн .
Гэхдээ Оюу толгой далд уурхай томоохон экспорт нэлээн дөхсөн тул засгийн газар яаж ийж байгаад сунгачих байх гэсэн миний бодол хэвээрээ.
Оюу Толгой ганц урагшилсан мега төсөл нь Монголын эдийн засгийн цөөхөн сайн мэдээнүүд нэг хэвээрээ, 2023 онд томоохон бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй гэж ойлгож байгаа. Харин Засгийн газрын Таван толгой төмөр зам бас удаашралттай л байна, сайн мэдээ бас харагдсангүй.
Геополитикийн хувьд хойд хөрш дайнтай, урд хөрш ковидтой байхад, Монгол Улс хойноос АИ92 түлшээ сайн гэрээ хийж чадсан нь, нүүрсний экспортоо сэргээж байгаа нь чамлахаар чанга атга гэгчээр голохооргүй амжилт мөн гэж үзэж байна.
Нэг сонирхолтой мэдээлэл гэвэл энэ оны III улирлын байдлаар Монголд түрүү жилийн мөн үеэс 11.1 дахин их буюу 102 мянган Орос жуулчин иржээ. Тэгвэл МҮХАҮТ-аас 426 Орос жуулчдын дунд 10 сарын 10-25-ны өдрүүдэд судалгаа явуулжээ.
Судалгаанд хамрагдагсдын 28.8% нь аялал жуулчлал, 18.3% нь ажил хийх, 12.1% нь сурах, 7.4% нь найз, гэр бүлтэйгээ уулзах, 4.8% нь бизнес, хөрөнгө оруулалт хийх, үлдсэн хэсэг нь өөр зорилгоор ирсэн. Аялал жуулчлалын шугамаар ирэгсдийн 21.2% нь дайнаас дүрвэж ирэв.
Судалгаанд хамрагдагсдын байршлыг харвал 97.9% нь Улаанбаатарт, тэр дотроо 40.2% түрээсийн байранд, 39.8% нь зочид буудалд амьдарч байна гэв.
Цаашлаад тэдний 1 өдөрт зарцуулж буй зардал нь дунджаар ₮161 мянга аж. Үүний 34.5%-ийг нь байрны түрээс, 24%-ийг нь хоол, 7.4%-ийг нь тээврийн зардал тус тус бүрдүүлжээ.
Том зургаар харахад Монгол Улс гэж айл урд айлдаа нүүрс зэс алтаа гаргаад оронд нь наран айлаас приус 200, 300 гэх мэт машин, түүний бензин түлшийг нь хойд айлаасаа импортлоод сууж байдаг тансагдуу ч юм шиг айл хэвээрээ л байна.
МӨНГӨ ИХ ЭРГЭЛДДЭГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШ.- Найман шарга зарах ам.доллар 3,437₮
- Монголбанк алт гр 201,491₮
- Tedy энгийн 9911 ~80сая₮ (зарах 99119713 83сая₮)
- дундаж Хурд Hunnu байр мкв. ~ 5сая₮
- Уран Ган дундаж TLC300 ~300сая₮
- дизель литр ~3760₮
АЛТАН БУМБА САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ЗАРЛАСАН ӨГӨӨЖИЙН НӨХЦӨЛ
2022.11.14-11.20 НЫ ӨДРИЙН АЛТАН БУМБА САНХҮҮГИЙН НЭГДЭЛИЙН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 7 ХОНОГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ
12 хөрөнгө оруулагч 482,242,055 төгрөгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийлээ.
16 хөрөнгө оруулагч 622,113,230 төгрөгийн эргэн төлөлт найдвартай хүлээн авлаа.
25 хөрөнгө оруулагч гэрээний дагуу 59,201,995 төгрөгийн өндөр өгөөж хүртлээ.
Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 1200 хөрөнгө оруулагчдын 86 тэрбум₮ итгэл хөрөнгө оруулалт хүлээн авсан, 63 тэрбум₮ хөрөнгө оруулалт эргэн төлж итгэл даасан 10.5 тэрбум₮ өндөр өгөөж хүртээсэн
ДУГААРЫН БАНК болох эрхэм зорилго руу өдөр бүрийн гүйцэтгэлээрээ ойртсон

АЛТАН БУМБА САНХҮҮГИЙН НЭГДЭЛШинжээч/эдийн засагч: Ч.Эрдэнэдалай 99114321
Харилцааны баг:
99104321 99104658
88114838 99114321
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
Эрх Чөлөөний талбай
MN TOWER
17-р давхар
ХАМГИЙН ХҮНД ЭДИЙН ЗАСГИЙН ҮЕ АРД ХОЦОРСОН НЬ ЗАРИМ ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАТЛАГДАЖ БАЙНА.